Өдөр бүрийг илүү утгатай болгох жижиг зүйлсээс Mimoza төрсөн.
Мимоza бол өглөө наранд дэлгэрч, орой болоход зөөлөн хумигддаг цэцэг. Хүрэхэд навчсаа атиран өөрийгөө хамгаалдаг ч удалгүй дахин дэлгэрч, ургасаар байдаг. Энэ нь бидний амьдралтай их адилхан санагддаг.
Зарим өдөр бүх зүйл төлөвлөгөөний дагуу өрнөнө. Зарим өдөр түр зогсож, амьсгаа авах хэрэгтэй болдог. Харин маргааш нь дахин нэг хуудсаа нээгээд эхлэх боломж үргэлж байдаг.
Mimoza & Co. нь өдөр тутмын амьдралаа илүү эмх цэгцтэй, бүтээлч, өөртөө ойр байдлаар бүтээхийг хүсдэг хүмүүст зориулсан брэнд.
Бид planner, journal, stationery болон цаашдаа өдөр тутмын амьдралд тань баяр нэмэх жижиг зүйлсийг бүтээнэ.
Бидний хувьд цаасан дээр бичих нь зөвхөн тэмдэглэл хийх тухай биш.
Мөрөөдлөө тодорхойлох, бодлоо цэгцлэх, өөртөө цаг гаргах, дараагийн алхмаа олж харах тухай юм.
Тиймээс бид бүтээгдэхүүн бүрээ зөвхөн хэрэгцээтэй биш, бас харахад таатай, ашиглахад урамтай байлгахыг хүсдэг.
Өөрийн хурдаар. Өөрийнхөөрөө. Өдөр бүр дахин эхэлж болно.
Mimoza бол төгс амьдралыг бүтээх тухай биш.
Харин өөрийнхөө амьдралыг бага багаар, өөрийн гараар бүтээхэд тань хамт байх тухай юм.