



0

Шугамны хязгаарлалтгүй, чөлөөтэй бичих, зурах, төлөвлөх цэгэн хуудас. Цэгүүд хоорондоо 5мм зайтай, бүдэг саарал өнгөтэй тул бичиж, зурж байхад саад болохгүй. Гэхдээ мөр, хүснэгт, жагсаалт, ноорогоо тэгш байлгахад тусална.
Bullet journal хөтлөх, хурлын тэмдэглэл бичих, санаагаа ноороглох, жагсаалт, хүснэгт зурах, зураг ноороглоход тохиромжтой. Хуудас бүрийн дээд буланд "Огноо / Date" мөр бий.
Mimoza-гийн "Дэвтрээ угсар" дэвтэрт бусад төлөвлөгч хуудастайгаа хамт хийж, өөрийнхөөрөө дэвтэрээ угсраарай.
Үзүүлэлт:
Хэмжээ: A5 (148×210мм)
Тоо: 40 хуудас, хоёр талдаа хэвлэсэн (80 нүүр)
Цаас: 100гр цагаан цаас
Хэвлэл: хар бэх, 5мм цэгэн тор
Цоолго: A5 6 цагирагт тохирсон
Савлагаа: тунгалаг уутанд
Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.